Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН ХУРЛААР “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭВ

2017-10-23

        Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2017.10.23/ боллоо. 
Аймгийн ГХУСАЗЗ-ийн хурлаар ААНБ байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажилтай танилцах, үйл ажиллагааг сайжруулах тухай заавар зөвлөмж өгч хамтран ажилладаг бөгөөд энэ удаагийн хурлаар Жигүүр цогцолбор сургууль болон ШУТИС-ын Дархан салбарын үйл ажиллааны тайланг сонсож, асуулт асуун, санал гаргалаа. 
Мөн тус хурлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” 2 сарын аяныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. 
Уг аян нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг шинээр болон шинэчлэн баталсан хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлан тайлбарлан таниулах, 2017 оны эхний 9 дүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд өсөх хандлагатай байгаа хүний амь насыг хөнөөх, хүчиндэх, дээрэмдэх, гэр бүлийн хүчирхийлэл, иргэдийн өмчийг хулгайлах зэрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор сургалт, ухуулга сурталчилгаа, уралдаан тэмцээн, эргүүл шалгалтыг зохион байгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилготой юм.   

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%