Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2017-10-16

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай. “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг 2017 онд “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитойгоор бууруулах” уриатайгаар тэмдэглэхтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн хэмжээнд 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Нэгдүгээр шатны үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн 3 сум болох Хонгор, Шарын гол, Орхон сумын иргэд олон нийтийн дунд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, хоёрдугаар шатны үйл ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр аймгийн хэмжээнд Найрамдал талбайд тус тус зохион байгуулсан юм. Дээрх үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, их дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Сургуулийн өмнөх боловсролын /СӨБ/ хүүхэд багачууд, Улаан загалмайн хороо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, багийн иргэд бүрэн хамрагдсан юм. Онцгой байдлын албанд шинээр томилогдсон алба хаагчид ОБАЭБ-ын албан хаагчийн тангараг, цэргийн тангарагийг ард иргэдийнхээ өмнө өргөснөөс гадна онцгой байдлын албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж зарим алба хаагчдийг шагнаж урамшууллаа. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%