Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭД "МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТ"-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2017-10-10

      УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд ИТХ-ын төлөөлөгчдийн манлайллын хөтөлбөрийг олон улсын зөвлөх Мэри Дэвис бэлтгэж, 2017 оны 5 дугаар сард Сургагч багш нарын сургалтыг зохион байгуулсан. Тус хөтөлбөрийн дахин сайжруулан боловсруулсан агуулгын дагуу манлайллын сургагч багш нарын давтан сургалт 2017 оны 10 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Уг сургалтад Дархан-Уул аймгийн ИТХ-ыг төлөөлж ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ  оролцлоо. 

"Төлөөлөгчийн манлайлал" сургалтыг аймаг, дүүргийн хэмжээнд 2017 оны 11 сард багтаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд  2016 оноос ИТХ-ын төлөөлөгчдийн эрэлт хэрэгцээг судлах замаар сургалтын агуулгыг боловсруулсан.

Төлөөлөгчийн манлайлал  сургалтын ерөнхий зорилго нь аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нарын улс төрийн манлайлах чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Сургалтад аймаг сум, дүүргийн 1850-2200 орчим хүн хамрагдана.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%