Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​“Үлгэрийн ертөнцөөр аялцгаая” хүүхэд хөгжлийн төвийн нээлт болов

2017-10-06

1989 онд байгуулагдсан Дархан-Уул аймгийн 22 дугаар цэцэрлэг 1+57 бүтээлч ажлын хүрээнд өнөөдөр /2017.10.05/ “Үлгэрийн ертөнцөөр аялцгаая” хүүхэд хөгжлийн төвийн нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга С.Насанбат оролцож сургалт хүмүүжлийн ажилтай танилцсан юм. 2017-2018 оны хичээлийн жилд тус цэцэрлэг нь 39-н багш ажиллагсадтайгаар 12 бүлэгт 360 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх, тэдний дуулах, бүжиглэх, хөтлөх, жүжиглэх, хөгжимдөх, эх хэлээрээ уран яруу ярих чадваруудыг цогцоор нь хөгжүүлэх гоо зүйн мэдрэмжтэй болгох орчныг нь бүрдүүлж өгөх зорилготойгоор энэхүү мини театрыг бий болгожээ. Орчноо бүрдүүлж чадсан багш нар өөрсдийн ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс жүжгийн дугуйланд хамрагдан анхны тоглолтоо нээлтийнхээ үеэр эцэг эх, хүүхэд багачууддаа сонирхууллаа. Тэд Украйн ардын үлгэр “Мангуу чоно” хүүхэлдэйн жүжгийг бүрэн эхээр нь тоглосон юм. Үлгэрээр дамжуулан сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд багачуудад олгох үүднээс энэхүү “Үлгэрийн ертөнцөөр аялцгаая” хүүхэд хөгжлийн төвийг эцэг эхчүүд болон багш ажилчдын хандиваар урсгал засвар, тавилга, хөшиг, сургалтын хэрэглэгдэхүүн, гэрэлтүүлгийг худалдан авчээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%