Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавих байнгын ажлын хэсэг ажиллаж байна

2017-10-05

Хот доторх болон хот хооронд замын хөдөлгөөнд оролцож, зорчигч тээвэрлэж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүдэд хяналт тавих байнгын ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 358 дугаар захирамжийн дагуу байгуулсан. Тус ажлын хэсэг хот дотор такси үйлчилгээ явуулж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж байгаа бөгөөд зөрчлийн ихэнх тохиолдол нь бичиг баримт, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал буюу техникийн үзлэг оношилгоонд хамрагдаагүй машинууд эзэлж байна. Энэхүү байнгын ажлын хэсэг ажилласнаар замын хөдөлгөөний соёл дээшлэх, иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийг замын хөдөлгөөний мэдээллээр хангах давуу талтай юм. Иймд иргэд, зорчигч та бүхэн баталгаатай тээврийн хэрэгсэлээр зорчихыг анхааруулж байна. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%