Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ

2017-10-04

Говь нутгийн ирээдүй хойч болсон хүүхэд, залуучуудын оюуны эх уурхай болж Монгол Улсын боловсролын салбарыг хөгжүүлэхийн төлөө ухаан бодол, ур чадвараа дайчлан ажиллаж байгаа үе үеийн багш сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх жилийн ойн баярын өдрийн мэндийг дэвшүүлье.

Өмнөговь аймгийн хэмжээнд 21 сургууль, 28 цэцэрлэгт нийт 760 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна.

Манай багш сурагчид 2017 онд улс, бүсийн олимпиадаас 10 гаруй медаль хүртсэний зэрэгцээ оны тэргүүний багшаар Н.Энхтүвшин, Улсын тэргүүний сургуулиар Үндэсний лаборатори Нэгдүгээр сургууль шалгарч мөн төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одонгоор шагнуулсан түүхэн амжилтаар өмнөговьчууд бид багш нарын баяраа угтаж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Зөгийн үүр, Багш хөгжил, Хүүхэд хөгжлийн түлхүүр, Оюуны хурд зэрэг боловсролын салбарт чиглэсэн олон хөтөлбөрүүдийг баталж, хэрэгжүүлж үр дүнг нь хүртэж байна. Багш сурагчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор 2016-2017 оны хичээлийн жилд улсдаа 4 дүгээр байрт шалгарлаа.

Баярын өдөр хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж, энгэрээ мялаасан болон боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж яваа нийт багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтнууд Та бүхнийхээ сурган хүмүүжүүлэх эрдмийн их үйлсэд тань амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%