Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОЙН НӨХӨРЛӨЛИЙН ГИШҮҮД ХИЛИЙН ЦЭРЭГ МЭТ АЖИЛЛАДАГ

2017-10-04

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамгаалах, түймэртэй тэмцэх талаар ойн нөхөрлөлүүдийг чадавхижуулах сургалт өнөөдөр /2017.10.03/ боллоо. Сургалтыг танхимын болон хээрийн нөхцөлд явуулсан юм. Хээрийн өртөөчилсөн дадлага сургалтаар аймгийн ОБГ-аас бэлтгэсэн дадлага сургалтын бүсэд ой хээрийн түймэр унтраах гар багаж хэрэгсэл, үлээгч, ус шүршигч аппаратуудын ажиллах зарчимтай танилцаж дадлага хийлээ. Энэ үеэр ойн нөхөрлөлийн гишүүдэд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх арга ажиллагааг заасан юм. 
Мөн өнөөдрийн сургалтыг зохион байгуулагчдын нэг болох НҮБ-ын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ой менежмент” төслөөс гал унтраагуур, үлээгч, ус шүршэгч зэргийг Ойн ангид бэлэглэлээ.
Ойн нөхөрлөлийн гишүүд уул ус байгаль болоод эх орныхоо төлөө сайн дурын хүсэл эрэмзэлэлээр хилийн цэрэг мэт ажиллаж байдаг гэдгийг энд дурдах ёстой. Тиймээс иргэн бүр ил түлсэн гал, татсан тамхи, асаасан шүдэнзнийхээ галыг бүрэн унтраах машин техникийнхээ утааны янданг оч баригчтай болгох зэрэг зөв хэвшил, дадалтай байхыг уриалж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%