Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Лхагвасүрэн: Хурлын төлөөлөгч улс төрийн үйл явцад намаа төлөөлж, бусад үед иргэд сонгогчдын эрх ашгийн илэрхийлэл байх ёстой

2017-09-26

Сайн байна уу?, Сайхан намаржиж байна уу?, Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач ?

Миний бие 1960 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн. Эхнэр Ш.Ладмаа 4-н хүүхдийн хамт амьдардаг. Шарын голын усны аж ахуйн техникум Д.Сүхбаатарын нэрэмжит Улс төрийн дээд сургууль төгсөж Гидротехникч, улс төр судлаач эрхзүйн мэргэжил эзэмшсэн дээд боловсролтой. Төр аж ахуйн удирдлагын магистр цолтой. Урьд нь 1980-1981 онд Тэсийн ТАА-д гидротехникч, 1981-1984 онд ХЦ-ийн 0168-р ангид хилчин, 1984-1988 онд Баруунтуруун САА боловсон хүчний эрхлэгч МАХН-ын нарийн бичгийн дарга, 1989-1991 Баруунтуруун Саа-н орлогч дарга, боловсон хүчний эрхлэгч, 1991-1993 онд Зүүнтуруун ХК-ын дэд захирал, 1993-1997 онд Улаансан ХК-ын захирал, 1997-2001 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, 2001-2016 сумын байгаль орчны улсын байцаагч зэрэг ажил, хөдөлмөр эрхлэж байгаад 2016 оноос сумын Баруунтуруун Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд сонгогдсон тойргийнхоо талаар мэдээлэл өгнө үү  ?

Увс аймгийн Баруунтуруун сум нь  аймгийн ИТХ-ын 1-р тойрогт багтдаг. Хүн ам 2678 эмэгтэй 1358 эрэгтэй 1320, нийт 758 өрхтэй 485 өрх сумын төвд суурьшдаг. Малчин өрх 250 байна. Манай сум аймгийн төвөөс 190 км Улаанбаатар хотоос 1200 км-т алслагдсан. Сумын төвөөс 60-120 км-т холын өвөлжөө зуслангууд байдаг. ХЦ-ийн 0311-р анги, Гал унтраах аврах 60-р анги, сум дундын эмнэлэг, ахлах сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, сумын ЗДТГ, Цаг уурын өртөө, Тагнуулын газар, Цагдаагийн тасаг зэрэг төсөвт байгууллагууд ажилладаг.

Үүрэн телефоны  бүх сүлжээтэй төвлөрсөн эрчим хүч, нэгдсэн халаалтанд холбогдсон.

Үндсэн  үйлдвэрлэл газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг, нийт 33-н мянган га эргэлтийн талбайтай жилд 5500-8000 га-д үр тариа, малын тэжээл тариалдаг 30 шахам аж ахуй нэгж 120 гаруй иргэн газар тариалан эрхэлдэг.

62000 мянган толгой малтай Үүнээс: тэмээ 135, Адуу- 5898, Үхэр-7686, Хонь-22587, Ямаа-25044 байна. Иймд 700-800 тн хадлан бэлтгэдэг.

Танай тойрогт тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байна вэ ?

  • Усалгаатай газар тариаланг сэргээн хөгжүүлэх,
  • Туруун голын гүүрийг бетонон гүүр болгож шинэчлэх,
  • сургуулийн дотуур байр, сумын спорт заал, тамгын газрын байранд их засвар хийх,
  • хүн эмнэлгийн дагавар барилгуудыг засварлаж зөөврийн рентген аппараттай болгох,
  • гурилын үйлдвэр үр тарианы агуулах барих
  • Цэцэрлэгийн байр шинээр барих,
  • сумын төвийн дотор 5-н км хүртэлх хатуу хучилттай зам тавих,
  • багийн дарга, багийн эмч нарыг унаажуулах,
  • төрийн албан хаагчдын ширээ сандал, цахим төхөөрөмжийг шинэчлэх,
  • фермерийн болон туслах аж ахуйг хөгжүүлэх,
  • хог хаягдлыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлууд санал асуулга уулзалт ярилцлага ажил үйлдвэрлэл нийгмийн эрх  ашгаас тавигдаж байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачлан хэрэгжүүлж буй ажлуудаасаа дурдана уу ?

Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор суманд онцгой байдлын анги байгуулахад албан конторын байр олгож, ОНХ-аас 20 сая төгрөгөөр дулаан граж барих ажлыг гүйцэтгэж, сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх замаар 50 сая төгрөг хуримтлуулж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж эхлэж байгаа 14 иргэн, аж ахуй нэгжид 2-5 сая төгрөгийн зээл олгож дэмжлэг үзүүллээ.

Туруун голын гүүр засварлах, төвийн дотор зам тавих талаар УИХ-ын гишүн сангийн сайдад асуудал тавьж судалгаа, зураглалын ажлыг эхлүүлсэн.

ОНХ-аас:

  • булаг шандын эх хаших,
  • Цагдаагийн хяналтын камертай болох,
  • өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх,
  • төв гудамж, нуурын далан тохижуулах,
  • соёлын төвийн хөгжим авах,
  • хогийн төвлөрсөн цэгийг хумих зам гаргах
  • баяр наадмын талбай засварлах зэрэг ажлуудыг хийж байнаМөн хөдөөгийн малчид, тариаланчдын хүсэлтээр юнителийн сүлжээг 2 газар тавьлаа. ОНХ сангаас санхүүжүүлж авсан ашиглалтгүй байсан тэжээлийн жижиг үйлдвэрийг түрээсийн журмаар эзэнтэй болгож сум хөгжүүлэх сангаас 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн ашиглалтанд оруулсан.

Сумын спорт заал сургуулийн дотуур байр засварлах зураг төсвийг хийлгэсэн 2018 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төсөвт тусгаж шийдвэрлэх ажлуудын жагсаалтыг УИХ-ын гишүүнд сангийн яаманд хүргүүлээд байна.

Та аймгийн ИТХ-ын аль хороонд харьяалагдаж байна, хамгийн сүүлд ямар асуудлыг хурал дээр хэлэлцэж шийдвэрлэсэн бэ ?

Аймгийн ИТХ-ын Хүнс ХАА, байгаль орчныг хамгаалах чиглэлийн   байнгын хороонд харьяалагдаж аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны чиглэл, Засаг даргын зорилтыг хэлэлцэхэд оролцсон газар тариаланг сэргээн хөгжүүлэх, газрын төлөвлөлт бэлчээр ашиглалт, хилийн маргааны талаар санал бодлоо илэрхийлсэн.

Та НӨУБ-ын үйл ажиллагааг ямар түвшинд байна гэж үзэж байна вэ ? 

Аймгийн ИТХ-ын хурал хуулийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж шаардлагатай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ажил нь хэвийн сайн явагдаж байна гэж үздэг

Таны бодлоор хурлын төлөөлөгч ямар байх ёстой гэж боддог вэ ?

Хурлын төлөөлөгч улс төрийн үйл явцад намаа төлөөлж, бусад үед иргэд сонгогчдын эрх ашгийн илэрхийлэл байх ёстой гэж үзэж байна. Би аймгийн ИТХ-ын төлөөлөгч Засаг даргын  хувьд  малын хулгайч нартаа тэмцэх, багш сурагчдын эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар аймгийн Цагдаагийн газар боловсролын газарт албан тоот, санал хүсэлтээ тавьсны дээр аймгийн ИТХ, Засаг дарга яамдуудад сум орны тулгамдсан асуудлаар танилцуулга, хүсэлтийг бичгээр болон биеээр тавьж ирсэн.

Сумын Засаг даргын хувьд цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар товч танилцуулна уу ?

Цаашид сумандаа услалтын системийг сэргээн хөгжүүлж 2000-4000 га-д хүргэх, сум дундын эмнэлгийн мэс заслын тасгийг эмч мэргэжилтэн, шаардлагатай тоног төхөөрөмжтэй болгож тойргын сумдад    үйлчилдэг                болгох, тариаланчдын үйлдвэрлэсэн үр тариаг хадгалах агуулах,  будааг авч газар дээр нь гурил үйлдвэрлэдэг орчин үеийн гурилын үйлдвэр байгуулах, Цэцэрлэгийн байрыг шинэчлэх, тамгын газар спорт зал, дотуур байрны барилгад засвар хийх, төвлөрсөн халаалтыг өргөтгөх, сумын төвийн дотоод замыг хатуу хучилттай болгох, эрчимжсэн МАА хөгжүүлэх гээд олон асуудлыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Хурлын төлөөлөгчдийн хувиар тойргийнхоо сонгогчидтой хэрхэн холбогдож байна вэ? Хамгийн сүүлд иргэд сонгогчидтойгоо хэзээ, ямар асуудлаар уулзсан бэ?

Ажлын онцлогтой уялдаад тойрогтоо байнга ажиллах бололцоотой бөгөөд ахмадууд, тариаланчид, малчид,, хилчид, багш, эмч нар  залуучуудтай                                               хурал цуглаан болон ганцаарчилсан хэлбэрээр байнга уулзаж санал хүсэлтийг сонсож шийдвэрлэж, уламжилж байдаг.

Хурлын төлөөлөгчдийг чадавхижуулахын тулд юу хийвэл зохистой гэж үзэж байна вэ?Хурлын төлөөлөгчдөө чадавхижуулах сургалт хийж гарын авлага материалаар хангах, Тойрогтоо ажиллах, сонгогчдод туслаж дэмжих, хүрч ажиллах санхүүгийн эх үүсвэртэй болгох, гадаад дотоодод туршлага судлах ажилд хамруулах, төрийн байгууллага болон ТББ-аас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, тусламжийн үйл ажиллагаанд төлөөлөгчдийг оролцуулах.

Ярилцсанд баярлалаа, Танд ажлын амжилт хүсье.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%