Аймгийн ИТХ-ын Өмч төсөв, санхүү эдийн засаг, гадаад бодлогын хяналтын хороо өнөөдөр /2017.09.19/ хуралдаж, чиг үүргийнхээ хүрээнд аймгийн Татварын газрын үйл ажиллагаа, тэр дундаа татварын орлогын бүрдүүлэлт, хийж хэрэгжүүлсэн ажлын явцтай танилцаж, дүгнэлт гаргалаа..
Хуралд тус хорооны дарга Б.Жавхлан, С.Батжаргал, Н.Батсайхан, К.Эрдэнэсүх, Ч.Оюунчулуун нар оролцов.
Удирдамжийн дагуу ажилласан цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргаж ИТХ-ын даргад танилцуулах юм.