Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ

2017-09-13

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаан  есдүгээр сарын 13-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Н.Сайнболд, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар оролцов. 
Энэ удаагийн хурлаар Шагналд уламжлах тухай, Шагнах тухай, Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал танилцуулж Тэргүүлэгчид хэлэлцэн баталлаа. 

Улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийн хөдөлмөр бүтээлийг үнэлж, Төрийн дээд шагнал, цол, одон медалиар 11 иргэнийг шагнуулахаар  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжлах,  дүүргийн 25 жилийн ойг тохиолдуулан  харьяа байгууллага, хороодоос тодорхойлогдож ирсэн иргэд, албан хаагчдын хөдөлмөр бүтээлийг үнэлж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань” одонгоор 68,  “Хүндэт өргөмжлөл”-өөр 19 иргэнийг шагнахаар болов. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%