Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХЯНАЛТ ТАВИХ БАЙНГЫН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЖЭЭ

2017-09-13

Хот доторх болон хот хоорондын замын хөдөлгөөнд оролцож, зорчигч тээвэрлэж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүдэд хяналт тавих байнгын ажлын хэсгийг аймгийн Засаг даргын А/358 дугаар захирамжийн дагуу байгуулжээ. Ингэснээр хотын доторх нийтийн тээврийн зогсоолуудыг чөлөөлөх, гэрээгүйгээр такси үйлчилгээ эрхэлж буй иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой. Энэхүү ажлын хэсэгт Дархан орон нутгийн зам тээврийн газар, аймгийн Автотээврийн төв, Замын цагдаагийн тасаг, Мэргэжлийн хяналтын газар, Элит хөгжил компани, Дархан өргөө хоршоо зэрэг газрууд багтаж байгаа бөгөөд графикийн дагуу тогтмол үзлэг шалгалтыг хийх ажээ. Зорчигч та ч гэсэн өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэндийг хохироохгүй байх үүднээс хууль бус нийтийн тээврээр зорчихгүй байхыг уриалж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%