Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссоос өнөөдөр /2017.09.08/ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх, хэлмэгдэгсэдийн ар гэр, үр хүүхдүүд, ач зээ нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд 57 хүн оролцлоо.
Цагаатгах
ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссоос өнөөдөр
/2017.09.08/ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх, хэлмэгдэгсэдийн ар гэр, үр хүүхдүүд,
ач зээ нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд 57 хүн оролцлоо.
Уг арга хэмжээг аймгийн Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нээж, үг хэлсэн юм.
Тэрбээр: “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг дурсан санаж, нэр төрийг нь сэргээж, дахин ийм хэлмэгдүүлэлт гаргуулахгүйн төлөө, хүндэтгэл үзүүлэх учиртай энэ түүхэн өдөр Монгол Улсын Их Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын болон аймгийн салбар комиссын өмнөөс та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Монголын ард түмний буурал түүхийн нэн эмгэнэлтэй, сургамжтай, бас заавал нэхэн дурсаж, санаж явах учиртай, хүнд адармаатай амьдралын нэгээхэн зурвас үе бол бүх нийтийг хамарсан улс төрийн их хэлмэгдүүлэлт юм.
Иргэддээ хилс хэрэг тулган шийтгэсэн үйлдлийг илчлэх, улс төрийн талаар хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээх талаар Монголын төрөөс онцгой анхаарч ирлээ.
Цаашид хэлмэгдэгсэдийн хийж бүтээсэн хөдөлмөр бүтээлийг нь мөнхжүүлэх, санаж сэдэж, хүсэн тэмүүлж явсан гэгээн хүслийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллах болно” хэмээн онцлон хэллээ.
Хэлмэгдэгсдийн
дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэж, Хараагийн
Дарь-Эх ламын Гэцогдаржаалин хийдийн лам нар буяны ном айлдсан бөгөөд мянган
зул өргөв.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах
улсын комисс болон хууль хяналтын байгууллагууд
улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 30.0
мянга орчим
хүнийг цагаатгаж нэр төрийг нь сэргээсэн байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач, зээ 18,0 мянга гаруй иргэнд 16.4 тэрбум гаруй төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ 153 иргэнд орон сууц, 208 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, нийт 357 иргэнд 3,4 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ.
Цагаатгах ажлыг
удирдан зохион байгуулах Улсын комиссоос 2017 онд Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн
цагаатгуулах өргөдөл гаргах хугацааг сунгах, нэмэлт нөхөх олговор олгох
асуудлыг тусгасан хуулийн төслийг УИХ-д, өргөн барихад бэлэн болоод байгаа юм
байна.