Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Жаргалант сумын XI цэцэрлэгийн барилгыг иж бүрэн засварлаж, хүүхэд багачуудын сурч хүмүүжих, багш ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжруулав

2017-09-04

Олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудан бараг хаалгаа барихад хүрээд байсан Ховд аймгийн Жаргалант сумын 11-р цэцэрлэгийг иж бүрэн засварласанаар хүүхэд багачуудын сурч хүмүүжих багш ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирчээ. Тус цэцэрлэгийн барилгыг Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, “Эрчим хүчний үр ашиг” төслийн 260 сая төгрөг, Ховд аймгийн ОНХС-ийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ш.Батсуурь захиралтай Ховд аймгийн “Тулгат багана” ХХК зуны 3 сард их засвар хийж дуусган ийнхүү хүлээлгэн өгч байна. Ингэснээр 11-р цэцэрлэгийн дулааны асуудал бүрэн шийдэгдсэн бөгөөд техникийн бүх засвар үйлчилгээг шинэчлэн хийжээ.  

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%