Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИРГЭДИЙН АНХААРАЛД: ЗАМ ХААХ ТУХАЙ

2017-09-04

Дархан-Уул аймгийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Эрчим хүчний сайдын 76 дугаар тушаал, Засгийн газрын 136 дугаар тогтоолын дагуу Дархан хотын дулааны 600мм-ийн голчтой 2,6 хос км дамжуулах төв шугамын ажлыг “ОДКОН ХОЛДИНГ” ХХК 4,6 тэрбум төгрөгөөр хийж байна. Төв шугамын засварын ажлын хүрээнд өнөөдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 4-ний өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд консулын уулзвараас Kiwi зочид буудал хүртэлх замыг өдөр бүр 17.00 цагаас эхлэн хаах болсон тул иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо дээрх чиглэлээр зорчихгүй байхыг анхааруулж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%