Аймгийн ИТХ-ын дарга өнөөдөр /2017.09.01/ ИТХ-ын Хяналтын хороодын дарга нартай хуралдаж, хороодын 2017 оны эхний хагас жилийн ажлын тайлантай танилцан, цаашдын төлөвлөгөөний талаар ярилцлаа.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэд
2017 оны 3 дугаар улирлын байдлаар хороод ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 24 удаа хуралдаж, эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, холбогдох байгууллагын мэдээллийг сонсож, санал хэлж, зөвлөн туслаж ажилласан байна.
Тус уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нэн тэргүүнд өнгөрсөн хагас жилд төлөвлөсөн ажлаа гүйцээх, Хороодын хурлын ирцийг бүрэн бүрдүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөн юм.
Мөн Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хороог мод бэлтгэх зөвшөөрөл авсан байгууллагуудын өмнөх оны өр төлбөрийг барагдуулахад анхаарч ажиллахыг анхаарууллаа.