Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМ.НОМГОН СУМ: Залуу малчинд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

2017-09-01

Номгон сумын Эмгэнбулаг багийн залуу малчин Т.БатЭрдэнийх өнгөрсөн хавар гал алдсаны үлмаас орон гэргүй болсон юм 

Т.Бат-Эрдэнэ  түүний гэр бүлд Өмнөговь аймгийн Улаан Загалмайн Хорооноос 5 хантай гэрийг олгож хүмүүнлэгийн тусламжийг үзүүллээ. Мөн 3 хүүхдэд нь болон залуу гэр бүлд 3 ээлжийн өмсөх хувцас өгсөн юм. 
Мөн сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын хамт олон / Засаг дарга Ц.Буяндэлгэр, Хурлын дарга Н.Буянхишиг, ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан, ИТХТ Б.Булгамаа, Багийн дарга Х.Бат-Эрдэнэ, Санхүү албаны дарга Г.Цэрэндулам, мэргэжилтэн Д.Одгэрэл, Мөнхзул, Э.Саранцэцэг, Э.Пүрэв, Б.Ууганчулуун, Н.Жаргалсүрэн/ -оос тус гэр бүлд сэтгэлийн дэм өгч тус бүр хандив өглөө.

Өмнөговь аймгийн УЗХ-ны хамт олонд Т.Бат-эрдэнийн гэр бүл, хүүхдүүдийн өмнөөс талархал илэрхийлье

Хүмүүнлэгийн үйлс дэлгэрэх болтугай. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%