Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООД ХУРАЛДАВ

2017-08-28

Аймгийн хэмжээнд 35-н Сууц өмчлөгчдийн холбоо байдаг бөгөөд  /2017.08.24/ эдгээр холбоодын удирдлагуудыг хамруулсан уулзалтыг Захирагчийн албанаас зохион явууллаа. Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг ил тод болгон иргэдийн дунд үүсээд байгаа бухимдлыг багасгах үүднээс 3-н чиглэлээр үүрэг даалгаврыг аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх өгсөн юм. Энэ оны 10 дугаар сарын 15-ний дотор СӨХ-ууд өөрсдийн хийсэн ажлаа оршин суугчиддаа тайлагнах, СӨХ-үүдийн нэгдсэн вэб сайтыг ажиллуулж иргэд, оршин суугчдаас ирсэн гомдол чирэгдлийг цаг тухай бүрд нь засаж залруулах, СӨХ-ийн мөнгийг цахимаар өгөх боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг үүрэг болголоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%