Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАРХАН СУМЫН 10 ДУГААР БАГТ ӨРНӨВ

2017-08-28

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр 2017.08.25 ны өдөр Дархан сумын 10 дугаар багт өрнөв. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ , багийн Засаг дарга Б.Батсуурь нар оролцож төслийг танилцууллаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хэрхэн оновчтой зөв болгох, шийдвэр гаргах механизмыг хэрхэн сайжруулах , шүүх эрх мэдлийн тогтолцоог оновчтой шийдэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албыг мэргэшсэн,тогтвортой хараат бусаар ажиллах боломжийг бүрдүүлэх зэрэгт голлон чиглэж байгааг онцлон хэлэв. Төслийг олон нийтээр хэлэлцүүлэх тэдний саналыг авах, гаргасан саналуудыг нэгтгэн авч судалж боловсруулах гээд бүхий л үйл ажиллагаанд улс төрийн намуудын хамтын ажиллагаа, эрдэмтэн судлаачдын оролцоо иргэдийн саналын үндсэн дээр явагдаж байгааг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ хэллээ. Хэлэлцүүлэгт 80 гаруй иргэд оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт ,өөрчлөлтийн төслийн талаарх саналын хуудсыг бөглөж, саналаа бичгээр өгсөн юм.Иргэд төслийг дэмжиж Дархан-Уул аймгийг " Дархан хот "-ын статустай болгох асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгуулахыг хүсэв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%