Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАЛААРХ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

2017-07-20

   “МУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал  оролцоог хангах тухай”  УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын хүрээнд “Улсын Их Хурлын ажлын хэсгээс 21 аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудтай цахим хурал өнөөдөр /2017.07.20/ 2 дахь удаагаа зохион байгууллаа.

     Цахим хуралд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ГЭрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, сумдын ИТХ-ын дарга нар ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлагийн удирдлагууд  оролцов.

       Улсын Их Хурлын ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж,  төслийн талаар иргэдийн саналыг авах хэлэлцүүлгийг зохион байгуулах чиглэл өглөө.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%