Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан суманд бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

2017-07-04

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20-ийн 7 дугаар байрны урд талбайд олон жил яригдсан тохижилтын ажил өнөө жил аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хийгдэж байна. Тус байр 10-н орцтой бөгөөд 320 гаруй иргэд оршин суудаг ажээ. Орон нутгийн хөгжлийн сангийн 54 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Бурхант Хясаат” ХХК өнгөрсөн сарын 5-наас ажлаа эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. “Жишиг хороолол -5” төслийн хүрээнд хийгдэж байгаа энэхүү ажил энэ сарын 20-нд дуусах бөгөөд сүүдрэвч, явган хүний зам, иж бүрэн тоглоомын талбай, сагсны шид, хашааг хийсэн бол гэрэлтүүлгийн ажил хараахан дуусаагүй байгаа ажээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 171
162 / 95%
8 / 5%
1 / 1%