Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХҮҮХДИЙН ЗУНЫ ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН СУВИЛАЛ 6 ДУГААР САРЫН 12-НООС ЭХЭЛЖЭЭ

2017-06-28

Аймгийн Засаг даргын санаачлагаар Эрүүл мэндийн газартай хамтран жил бүр урин дулаан цагт хүүхдийн сувилалыгнэг сарын хугацаатай ажиллуулдаг уламжлалтай. 2017 онызуны чийрэгжүүлэлтийн сувилал 6 дугаар сарын 12-ноос эхэлсэн бөгөөд 18, 6 дугаар цэцэрлэгүүдийг түшиглэн шинэ, хуучин дарханд явуулж байна. Нэг ээлжиндээ 0-5 насны 20 хүүхдийг хамруулдаг бөгөөд сульдаа, рахит, цус багадалт зэрэг суурь өвчнийг нар, агаар, элс, шар сүү, сүүн бариа, бүх биеийн бариа, хэсэгчилсэн иллэг, массажаар эмчилж цагаан идээгээр үйлчилж байна. Сувилалд ЭМГ-ын Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Д.Цэцгээ, хүүхэд өсвөр үеийн кабинетын их эмч Мөнхзул болон сувилагч арга зүйч ажиллаж, хүүхдийг хүлээн авч анхны үзлэг, хэмжилт хийн жинг тодорхойлж, хүүхдийн хооллолт, асаргаа сувилгаа, наршилт, гэдэсний халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг эцэг эхчүүдэд олгож байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%