Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ЗАРИМ ХОРООДЫН ӨЭМТ-ҮҮД СУУДЛЫН АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

2017-06-23

“Шижид дүг” жишиг өрхийн эмнэлэгийн нээлтийн  үеэр бас нэгэн  арга хэмжээ болсон нь Чингэлтэй дүүргийн зүгээс 7-19 дүгээр хороодын Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн албан хэрэгцээнд зориулсан PRIUS-20 суудлын авто машин гардуулах үйл ажиллагаа боллоо. 
Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар иргэддээ тусламж үйлчилгээ түргэн шуурхай үзүүлэх, эх, нярайн гэрийн эргэлт, ахмад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа сувилгааны чанар, хүртээмж, давтамжийг  нэмэгдүүлэх зорилгоор энэхүү автомашиныг хүлээлгэн өгч байгаа юм. 
Автомашиныг УИХ-ын гишүүн Д.Ганболд, Улсын их хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Төсөл хариуцсан Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол нар  хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүсч, Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай” гэж ерөөлөө. 





“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%