Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Утаагүй зуух хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

2017-06-23

“Утаагүй Дархан” төслийн хүрээнд “Цэвэр агаар сан”, аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Их тэнгэрийн хүч” ХХК-тай хамтарч агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдээс гарч байгаа утааг багасгах зорилгоор 140 гаруй сая төгрөгийн санхүүжилт бүхий “Утаагүй зуух” төслийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн. Уг төсөлд Дархан сумын 1, 2, 3, 8 дугаар багуудын өрхүүд хамрагдсан бөгөөд Зуухны үнийн дүнгийн 70 хувийг “Цэвэр агаар сан” болон орон нутгийн төсвөөс буцалтгүйгээр олгож үлдсэн 30 хувийг нь иргэд өөрсдөө гарган худалдан авсан. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан иргэд ам сайтай байж өвлийг өнөтэй давж агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулсандаа баяртай байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%