Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​“ЧИН ХҮСЛЭН” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД 5,850,000 ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2017-06-20

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Төлөөлөгч, 14-р хорооны Засаг дарга Л.Ариунтуяа нар тус хорооны “Чин хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвд 5,850,000 төгрөгийн үнэ бүхий Шарлага эмчилгээний аппарат, Хүчил төрөгчийн өтгөрүүлэгч аппарат, Зүрхний бичлэгийн аппарат гардуулан  өглөө. 
ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ орон  нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэхүү тоног төхөөрөмжийн асуудлыг шийдсэн тухай дурдаад дүүргийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад гол анхаарлаа хандуулж ажиллаж байгааг онцолсон юм. 
Энэ үеэр тус өрхийн эмнэлгийн хамт олон дүүргийн удирдлагуудад талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа.





“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%