Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХЭЛТЭС АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРЫН ХУРАЛ БОЛЛОО

2017-06-20

Сар бүр хуралддаг хэлтэс агентлагийн дарга нарын хурал /2017.06.19/ боллоо. Хурлаар хэлтэс агентлагийн дарга нар өнгөрсөн сард хийсэн бүтээлч ажлуудаа аймгийн удирдлагуудад тайлагнасан юм. Хурлын төгсгөлд аймгийн удирдлагууд дараах үүрэг даалгаврыг өглөө. Улс орон даяар Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан төрийн албан хаагчид сонгуулийн хороонд ажиллаж байгаа. Тиймээс албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангах, Цэвэр сайхан хот аянд нэгдэж хамтран ажиллах, Шарилжгүй Дархан аянд нэгдэн хяналтыг тавьж иргэдийн оролцоог хангуулах, Аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн боломж бололцоогоороо аймгийнхаа хөшөө дурсгалыг засаж сайжруулах, төслийн хүрээнд ажил авсан иргэн байгууллагууд ажлаа эхлэх, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг одооноос хангаж бэлтгэл байдлын төлөвлөгөөг гаргах, Ардын хувьсгалын 96-н жилийн ойн хүрээнд наадмын бэлтгэлийг хангаж чанартай найдвартай ажлыг хийх, хогийг ач зайлуулахад анхаарах, Дархан-50 цогцолборт зөвшөөрөл авч ажиллаж байгаа иргэд байхад зөвшөөрөлгүйгээр ажиллаж байгаа иргэд аж ахуй нэгжүүдэд шаардлага хүргүүлж хяналт тавих хэрэгтэйг үүрэг болголоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%