Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ НААДМЫН КОМИСС ХУРАЛДЛАА

2017-06-20

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний баяр наадмыг Дархан-Уул аймагт 09, 10, 11-нд зохион байгуулахтай холбогдуулан Баяр наадмын комисс өнөөдөр /2017.06.19/ хуралдлаа. Хурлаар наадмын үеэр зохион байгуулах ажлаа ярилцахын зэрэгцээ 9-н салбар хороог байгуулсан юм. Үүнд Үндэсний бөхийн барилдааны салбар хороо, Морин уралдааны салбар хороо, Үндэсний сурын харвааны салбар хороо, Шагайн харвааны салбар хороо, Тохижилт, реклам чимэглэлийн салбар хороо, Ёслол хүндэтгэл баяр наадмын нээлт, хаалт, урлаг спортын ажлын хэсэг, Худалдаа үйлчилгээний ажлын хэсэг, Үйлчилгээ аж ахуйн ажлын хэсэг, Хэв журам сахиулах ажлын хэсэг гээд нийт 9-н салбар хороо байгуулагдлаа. Баяр наадмын арга хэмжээнд хамтран ажиллах иргэн, иргэний нийгмийн байгууллага, ТББ-ын саналыг авч байна. Нээлттэй утас: 7037-1212

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%