Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хонгор сумын Салхит 3 дугаар багийн цахилгаан хангамж, гэрэлтүүлгийг сайжруулж байна

2017-06-19

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн Замчин хороололд оршин суудаг иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газар 20 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг олгож Улаанбаатар төмөр замын эрчим хүч, усан хангамжийн 1 дүгээр анги 1,5 км цахилгаан дамжуулах агаарын шугам угсралтын ажлыг өнөөдрөөс /2017.06.17/ эхлүүллээ. Тус хороололд 68-н айл өрх амьдардаг бөгөөд өмнө нь нэг дэд станцаас 220 В-ийн цахилгаан хэлхээгээр эрчим хүчийг авдаг байсан бол энэхүү шинэчлэлтийн ажлыг хийснээр хоёр дэд станцаас 380 В-ийн хүчдэлтэй цахилгаан сүлжээгээр тэжээгдэх боломжтой болж байна. Мөн энэ ажлын хүрээнд тус хороололд гэрэлтүүлгийн ажил давхар хийгдэх ажээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%