Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс Орхон, Хонгор, Шарын гол, Дархан сумын ГХУСАЗЗ-ийн материаллаг нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.
Тухайлбал сумын иргэдийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор гарын авлага, тараах материал хийх зэрэг ажилд шаардлагатай зөөврийн компьютер, хэвлэх төхөөрөмжийг сумын ИТХ-ын удирдлагуудад /2017.06.15/ гардуулсан юм.