Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГАНТУУЛ ДАРХАН СУМЫН 2 ДУГААР БАГТ ЯВГАН ХҮНИЙ ГҮҮР БАЙРЛУУЛЖЭЭ

2017-06-14

ИТХ-ын Төлөөлөгч нь төрийн өмнө иргэдийнхээ дуу хоолой болж, тэдний эрх ашгийг хангах, өөрөөр хэлбэл төр ба иргэнийг холбон ажиллах гүүр юм. Дархан сумын 2 дугаар багаас сонгогдон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгчээр ажиллаж буй Д.Гантуул, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч  Б.Лхагвасүрэн нарын санаачлагаар 2 дугаар багийн Ухаа хошууны хэсэгт явган гүүр байрлуулах ажлыг зохион байгуулжээ.
Тус багийн нутаг дэвсгэрийн дийлэнх хэсгийг намгархаг хөрст газар эзэлдэг, мөн  хуучин гүүр нь олон жилийн эдэлгээний явцад ашиглагдах аргаггүй болсон учраас дулааны төмөр трубагаар явган хүний гүүр байгуулсан нь “Нүдээ олсон”, чанартай ажил боллоо хэмээн тус багийн иргэд талархаж буйгаа илэрхийллээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%