Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ ОРХОН СУМАНД АЖИЛЛАВ

2017-06-13

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дархан-Уул аймгийн Орхон сумын эрүүл мэндийн үйл ажиллагаатай танилцлаа. Орхон сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг танилцуулсны дараагаар 187 сая төгрөгийн өртөгтэй Сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн зураг төсвийг танилцуулж дэмжихийг хүссэн юм. Эрүүл мэндийн Сайд эрүүл мэндийн бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөхийн зэрэгцээ тус төвд сорьц тээвэрлэлтийн сав, 20-н эмийн санг бэлэглэлээ. Мөн бага эмч Н.Мөнхтөр, тогооч Н.Энхцэцэг нарыг “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж урамшуулжээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%