Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх Баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн хурал боллоо

2017-06-12

Дархан-Уул аймагт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг нийт 12 аж ахуй нэгж байдгаас хот хооронд 5, хот орчмын 3, хот доторх 5-н компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн А/141 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсэг удирдамжийн хүрээнд хамтарсан шалгалтыг явуулжээ. Стандартын хэрэгжилтийн дүн дунджаар хот хооронд болон хот орчмын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдийн хувьд 85.2%-тай, хот доторх нийтийн тээврийн хувьд 77%-тай байна. Иймд ААН-д стандартын хэрэгжилтийг хангуулах, зорчигчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг хангуулах, симфор логогоо бүрэн тавих, тээврийн хэрэгслийн гол заалт болох насжилт гэх мэт шаардлагуудыг бүрэн хангахыг үүрэг болголоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%