Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний хэлтэс, агентлаг, сумдын дарга нарын хурал болов

2017-06-06

         Аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний сум, хэлтэс, агентлагийн дарга нарын хурал сар бүрийн эхний 7 хоногийн даваа гарагийн 09.00 цагт хуралддаг. Хурлаар /2017.06.05/ өнгөрсөн сард хийсэн ажлын тайлан болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа тайлагнахын зэрэгцээ тулгамдаж байгаа асуудлаа аймгийн удирдлагуудад танилцууллаа.

       Хурлын төгсгөлд удахгүй эхлэх элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр хуулиа баримтлан эцэг эхчүүдийн оролцоог хангаж хяналтыг тавих, орлогын бүрдүүлэлтэд анхаарах, сонгуулийн үеэр төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоог хангах, төрийн албан хаагчид ямар ч үед утсаа нээлттэй байлгах, бүтээн байгуулалтын ажлуудад анхаарал хандуулж ажиллах, зам, дээвэр, орон сууцны инженерийн шугам сүлжээг засварлахдаа иргэдийн оролцоог хангах, зөвшөөрөлгүй гар дээрээс худалдаа хийж байгаа иргэдэд шаардлага тавих, өвөлжилтийн бэлтгэлээ одооноос хангах, хамтын уялдаа холбоогоо сайжруулах, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг аймгийн Засаг дарга С.Насанбат үүрэг болголоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%