Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМ.НОМГОН СУМ: Багийн ИНХ-ууд болж өнгөрлөө

2017-06-05

Номгон сумын 5 багийн ИНХ-ууд 2017 оны 05 сарын 31-нээс 06 сарын 04-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Багийн хуралд сумын ИТХ-ын дарга Н.Буянхишиг, ИТХТ-ийн ажлын алба, Сонгуулийн хороо, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцож цаг үе, хууль эрх зүй, хийж гүйцэтгэж, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээ, мэдээлэл өгч ажиллаа.

Багууд хурлаараа багийн Засаг дарга, ИНХ-ын даргын хагас жилийн ажлын тайлан, 2018 онд ОНХС-аар хэрэгжүүлэх төсөл санал эрэмбэлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Сумын ИТХ-аас Захиргааны ерөнхий хууль, ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт оролцох "Сонсох ажиллагаа-иргэдийн оролцоо" төслийн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээллийг өгч, Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн талаар сургалт хийж, сонгогчийн нэрийг нэрсийн жагсаалттай тулгалт хийх, сонгогчийн урилга, гарын авлага тараах ажлыг зохион байгууллаа.

Багуудаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид багийн хуралдаа идэвхитэй оролцож иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох, иргэд залуучуудын дунд уралдаан тэмцээн зохион байгуулж мэдээ, мэдээллийг өгч ажиллаа. 


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%