Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын дарга нарын манлайлал” сэдэвт сургалт боллоо.

2017-05-29

“ИТХ-ын дарга нарын манлайлал” хөтөлбөрийг УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд  аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарт зориулан тусгайлан зохион байгуулсан бөгөөд сургалтыг Их Британийн Нутгийн удирдлагын Манлайллын төвийн зөвлөх багш Мари Дэйвис хөтлөн явууллаа. 



    Тус манлайллын сургалтыг цаашид бүх шатны ИТХ-ын Тэргүүлэгч төлөөлөгчдийг хамруулан үндэсний хэмжээнд зохион байгуулна. 

    2017-2020 онд хэрэгжих “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл нь иргэдийн эрх ашиг, дуу хоолойг төлөөлөх, тэдний өмнөөс хяналт тавих, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Төслийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д шинээр сонгогдсон нийт 8099 төлөөлөгчдөд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, орон нутгийн төсвийн удирдлага, байгаль хамгаалал, газрын харилцаа, иргэдийн оролцоо сэдвээр мэдлэг, ур чадвар олгох суурь сургалтыг 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд зохион байгуулсан юм. 


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%