Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан сумын 4 дүгээр багийн иргэдтэй уулзалт хийв

2017-05-29

Монгол улсад тэр дундаа Дархан Уул аймагт ОХУ-ын өмчийн олон объект байдаг. Энэ нь дотроо нийтийн зориулалттай нэг барилга байдаг. Мөн сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг бусад объектууд байна. Сүүлийн жилүүдэд ОХУ-ын өмчийн объектуудыг Монгол талд шилжүүлэх асуудал олон жил яригдан тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа билээ. Монгол улсын Засгийн газар, Аймгийн ЗДТГ, олон нийт идэвхтэй олон жил хөөцөлдсөний үр дүнд Улаанбаатарт орон сууцны зургаан байр, Дархан-Уул аймагт хоёр байр Монголын талд шилжиж ирэх тохироо бүрдээд байгаа юм. Энэ асуудлын хүрээнд өнөөдөр /2017.05.24/ Дархан сумын 4 дүгээр багийн 22 дугаар хорооллын 3, 4 дүгээр байранд түрээсээр оршин суудаг иргэдийг цуглуулж эцсийн байдлаар уулзаж судалгааг гарган Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлэх боллоо.  

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%