Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АНУ-ын "Virtue Foundation" Олон улсын байгууллагын нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарын баг Ховд аймагт 6 дахь жилдээ ажиллаж байна

2017-05-26

АНУ-ын "Virtue Foundation" Олон улсын байгууллагын нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарын баг 2012 оноос эхлэн Ховд аймагт ажиллаж эхэлсэн. Тэгвэл түүнээс хойш тасралтгүй 6 дахь жилдээ тус аймагт ажиллан, алслагдсан бүс нутгийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо, мэс засал хийж үйлчиллж байна.

АНУ-ын Virtue Foundation Олон улсын байгууллагын  нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарын баг энэ жилийн хувьд 5-р сарын 18-наас 27-ныг хүртэлх хугацаанд Ховд аймагт ажиллах бөгөөд энэ хугацаанд баруун бүс нутгийн иргэдэд үзлэг, оношлогоо хийхээс гадна   нүдний болор суулгах, нүдний даралт буулгах, зовхины хагалгаа, нулимсны суваг үрэвсэх,  хялар засах, нүдний протез суулгах, нөхөн сэргээх, мэнгэ ургацаг авах зэрэг мэс заслыг үнэ төлбөргүй хийж ажиллах юм байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%