Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ИТХ-ЫН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН ҮЙЛ ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2017-05-25

Энэ сарын 24-ны өдөр  Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийн 10 дугаар хороонд баригдаж буй Спорт цогцолборын ажлын явцтай газар дээр нь очиж танилцаж үүрэг чиглэл өгсөн юм.
Спорт цогцолборын гүйцэтгэгчээр “Люксвүүд Хаус” компани ажиллаж байна. 1000 хүний суудалтай энэхүү цогцолборын ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй явааг компаний удирдлагууд танилцуулж байлаа. 
ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ барилгын ажлын явцтай танилцсаны дараа Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтан, барилгын гүйцэтгэгч компаний удирдлагуудад барилгын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгож дүүргийн зүгээс тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч цаашид хамтарч ажиллахаар боллоо.






“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%