Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООДТОЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ АЖИЛЛАХААР БОЛЛОО

2017-05-22

Аймгийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн алба, иргэд оршин суугчдын хүсэлтээр өнгөрсөн 1 дүгээр сард Монголын сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Галбаатар манай аймагт ажилласан. Тус ажлын үеэр аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Сөх-үүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж үзлэг шалгалт хийх хүсэлтийг тависаны дагуу 05 дугаар сарын 17,18-ний өдрүүдэд Монголын сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Галбаатар тэргүүтэй ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж 35 СӨХ-д үзлэг шалгалт хийжээ. Шалгалтыг санхүүгийн болон дотоод ажлын нийт 10-н чиглэлээр явуулсан бөгөөд иргэддээ хийсэн ажлаа тайлагнадаггүй, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл хоорондын уялдаа холбоо муу, дундын өмчлөлийн эд хөрөнгийг тоолж ашиглалтын түвшинг тогтоох ажил хэвшээгүй, баланс гаргахдаа төрийн бус байгууллагын маягт биш ААНэгжийн маягтан дээр гаргасан, төсвийн гүйцэтгэл гаргаж хэвшээгүй зэрэг нэлээдгүй зөрчил илэрсэн байна. Цаашид аймгийн Захирагчийн алба, Монголын сууц өмчлөгчдийн дээд зөвлөл, Дархан-Уул аймгийн СӨХ-дтой хамтран ажиллах гэрээ байгуулж СӨХ-ын үйл ажиллагааг сайжруулах, хяналт тавих, зөвлөн туслах, дэмжих, цэвэрлэгээ үйлчилгээний чанарыг сайжруулах, хууль дүрэм, журмыг сурталчилан таниулах зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр боллоо. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%