Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН СКАУТЫН 31 ДҮГЭЭР ЖЕМБОРИ БОЛНО

2017-05-22

Ази, Номхон далайн бүсийн скаутын жембори \майхант цугларалт\ 2017 оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 03–ны өдрүүдэд олон улсын “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдана. Дөрвөн жилд нэг удаа болдог жембори буюу майхант цугларалт үйл ажиллагаанд 11-17 насны охид, хөвгүүд оролцох боломжтой бөгөөд энэ удаагийн арга хэмжээг “нүүдэлчдийн зүг” уриатай Монгол улсад зохион байгуулах юм байна. АСЕМ-ын чуулга уулзалттай энэ зэрэгцэх томоохон хэмжээний үйл ажиллагаанд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийнхэнтэйгээ нэг хотхонд байрлаж, тэдэнтэй эх хэлээр нь ярилцан гадаад хэлнийхээ мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, цаашид байнгын харилцаа холбоотой байх боломж хүүхэд залуус та бүхний өмнө нээлттэй байна. Энэ жилийн хувьд дэлхийн 30 гаруй орноос 2000 хүүхэд ирэхээр болсон бол манай улсаас 4000 хүүхэд оролцох ажээ. Тиймээс энэхүү майхант цугларалтын талаарх мэдээллийг хүүхэд багачууд аймгийн Скаутын холбоонд бүртгэж байгаа юм байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%