Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНУУЛАХААР УЛАМЖЛАВ

2017-05-15

        Тэргүүлэгчдийн хурлын эхэнд Төрийн дээд одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. 
Үүнд Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний эвлэл байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагад 30 гаруй жил ажиллан, нийгмийн хамгааллын салбарыг бэхжүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинэ ажилчдыг төлөвшүүлэх тэдний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалахад идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан туршлагыг нь үнэлж, Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Нацагдоржийг “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цолоор шагнуулахаар тодорхойлсон хамт олны болон дээд байгууллагын саналыг дэмжин Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжлав.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%