Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 96 ЖИЛИЙН ОЙГООР ТЭМЦЭЭН БОЛОВ

2017-03-12

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Марш тактик”-ийн тэмцээн 3 сарын 11, 12-ны өдрүүдэд боллоо.

Тус тэмцээнд а/х Г.Дагийранжил захирагчтай Цагдаагийн газрын тасаг, а/д Ш.Эрдэнэбаяр захирагчтай Онцгой байдлын газрын тасаг, а/а Ч.Сонинбаяр захирагчтай Тагнуулын газрын тасаг 1, 2, 3 дугаар байр, Удирдлагын бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан 9 мм-ийн ПМ гар бууны буудлагын тэмцээнд Цагдаагийн газрын а/х Г.Алтан-Очир, Хүний эрхийн үндэсний комиссийн референт Ж.Очирбат, Замын цагдаагийн тасгийн х/ч Х.Наранбаатар 1, 2, 3 дугаар байр, 7,62 мм-ийн АКМ бууны буудлагын тэмцээнд Онцгой байдлын газрын а/а Б.Мөнхбаяр, ШШГА-ны д/х Б.Цэндсүрэн, ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний газрын жолооч Л.Мөнхбат 1, 2, 3 дугаар байр, Шатрын нээлттэй тэмцээнд Шатрын секцийн багш П.Ганбаатар, Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн иргэн Ж.Алтангэрэл, 3 дугаар сургуулийн сурагч Б.Доржсүрэн 1, 2, 3 дугаар байр тус тус эзэлжээ.




“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%