Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГАЛ ТАХИА ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР 24 УЯАЧ АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ БОЛЛОО

2017-02-24

“Монголчуудын морины соёл” хэмээн дэлхийд нэршээд байгаа манай өвөрмөц соёлын оргил нь Монгол морины уралдаан гэж ойлгодог. Энэхүү өв соёлоо хадгалж хамгаалан, хойч үедээ үлдээж буй эзэд нь монгол уяачид юм.

Уяачийн эрдэм, морины хурд, хүүхдийн жавхааг гайхуулан улс, бүс, аймгийн чанартай наадамд Архангай аймгийнхаа, төрөлх сум орон нутгийнхаа нэрийг гаргаж, олон бахдам амжилтын эзэн болсон хүмүүс бол уяачид билээ.

Тэдний амжилтыг төр захиргааны байгууллага үнэлж, Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээлээ.
Гал тахиа жилийн босгон дээр аймгийн хэмжээнд нийт 24 уяач “Аймгийн алдарт уяач”-ийн болзлыг хангаж, өнөөдөр уяачид шагналаа авлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%