Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“АРХАНГАЙД ҮЙЛДВЭРЛЭВ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛОВ

2017-02-10

МУЗГ-ын “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөр, мах сүүний болон атрын 3-р аян, Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хэрэглэгчээс үйлдвэрлэгч” аймаг болох зорилтын хүрээнд тус аймгийн засаг даргын санаачилгаар “Архангайд үйлдвэрлэв” цагаан сар үзэсгэлэн худалдааг анх удаагаа зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаа 2 өдөр үргэлжилсэн бөгөөд төмс, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүн, гар урлал, модон эдлэл, сур, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, үхрийн хөөврөн бүтээл зэрэг төрлүүдээр нийтдээ 65 бизнес эрхлэгч, ААН, иргэд, малчид 10 гаруй сумаас оролцож, нийт 37 сая 200 мянган төгрөгийн борлуулалтыг хийлээ.


Архангай аймгийн “Хэрэглэгчээс үйлдвэрлэгч” аймаг болох зорилтын эхний ажил болж буй энэхүү үзэсгэлэнг сар шинийн өмнө хийж байгаа нь иргэдэд сайшаагдаж байлаа. Архангайчуудын хувьд малчдын гар дээрээс хямд үнэтэй цагаан идээгээ, бизнес эрхлэгдээс бараа бүтээгдэхүүн авч байгаа нь УБ-ыг зорих хөдөлгөөнийг сааруулж, мөнгөө аймагтаа үлдээх нэг хэлбэр гэж үзэж байгаа ажээ.


МУЗГ-аас хэрэгжүүлж байгаа мах сүүний анхдугаар аянд Архангай аймаг хамрагдах боломжтой аймгуудын нэг. Өөрөөр хэлбэл, МУ-ын хэмжээнд мал сүргийнхээ тоо толгойгоор тэргүүлдэг, нөгөө талаар цагаан идээний гол үйлдвэрлэгч аймаг юм. Ийм ч учраас Архангай аймагтаа үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгч, иргэн бүрийг дэмжих ажлууд шат дараатай ийнхүү хийгдэж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%