Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ М.ЖАРГАЛСАЙХАН, А.ЯНЖМАА НАР ЗАМЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

2017-05-05

Дархан сумын 7 дугаар багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй Төлөөлөгч А.Янжмаа, М.Жаргалсайхан нар өнөөдөр /2017.05.05/ Дархан сумын 7 дугаар багт тавигдаж буй замын гүйцэтгэгч компаний удирдлагуудтай уулзаж, замын ажлын явцтай танилцлаа. 
Дархан сумын 7 дугаар багийн иргэдийн тавьсан саналын дагуу аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид тус замыг засварлуулах ажлыг орон нутгийн төсөвт суулгасан бөгөөд өнгөрсөн жил сайжруулсан шороон зам тавьсан бол энэ удаа асфальтаар хучих ажлыг эхлүүлжээ. 
Замын ажлыг эхлүүлээд 5 хонож байгаа ба асфальтаар хучих ажлыг явган хүний замын суурийн хамт 45 хоногт хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа тухай ОДДН ХХК-ийн замын инженер Ш.Мөнх-Эрдэнэ ярилаа.
Тус зам нь алтны уулзварын 4 замын уулзвараас эхлэн Дархан сумын 7 багийн гэр хорооллын чиглэлд 1020 метрийн урттай 7 метр өргөн уг замыг орон нутгийн төсвөөс 545 сая төгрөгийн санхүүжилтээр хийж байна. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%