Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2017-05-02

Тавдугаар сард Дархан-Уул аймгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим буюу 11.9-13.1 градус, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр /18-20, 21-23 нд/ шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр/24-30 нд/ бага зэрэг сэрүүсч шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд нийт нутгаар шөнөдөө 1-6 градус дулаан, өдөртөө 19-24 градус дулаан байна. Энэ сард нутгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим буюу 34мм, бусад нутгаар дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр /14-17, 24-27 нд/ зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар 14-16 м/с, зарим үед 18 м/с хүртэл ширүүсч их төлөв шороон шуурга шуурах төлөвтэй байгаа талаар Ус цаг уур орчны шинжилгээний албанаас мэдээллээ.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 170
161 / 95%
8 / 5%
1 / 1%