Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ СУРГАЛТ БОЛОВ

2017-01-30

Архангай аймгийн 19 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 433 төлөөлөгч, хурлын нарийн бичгийн дарга нарыг чадавхжуулах сургалт долоо хоногийн турш үргэлжилж дууслаа. Орон нутгийн сонгуулиар тус аймгийн сумдын төлөөлөгчдийн 60 хувь нь анх удаагаа сонгогдсон төлөөлөгчид юм. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын цөм болсон төлөөлөгчдийг чадавхжуулах нь төр иргэний хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэн төвтэй төрийн тогтолцоог бэхжүүлэх ач холбогдолтой гэж үздэг.

Шинэ төлөөлөгчид “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ИТХ-ын төлөөлөгч ямар эрх, үүрэгтэй, хийх ажлын чиглэл болоод хэрхэн хийж гүйцэтгэх талаар мэдээлэл авсан юм. Мөн төсөв гэж юуг хэлэх, төсвийн асуудал, байгаль орчин, иргэдийн оролцоо, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэсэн үндсэн сэдвүүдээр нарийвчилсан мэдээллийг өгөв.

Сургалтыг УИХ-ын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран явууллаа.




“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%