Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

САГСАН БӨМБӨГИЙН ЛИГИЙН ТАМИРЧИД НУТГИЙН ДЭВЖЭЭН ДЭЭР ТОГЛОЛОО

2017-01-23

Сагсан бөмбөгийн 21 аймгийн үндэсний лигийн аваргууд болох Архангай, Баянхонгор аймгийн лигийн тамирчид аймаг, орон нутагтаа тоглолт хийгээд хамгийн сүүлд УБ хотод тоглолт хийнэ. Энэ сарын 20-ны өдөр Архангай, Баянхонгор аймгийн баг тамирчид Архангай аймгийн Спорт хорооны зааланд 17.00 цагт тоглолтоо эхлүүлсэн. Тоглолт 3 цаг гаруй үргэлжилж Архангай аймгийн лигийн тамирчид 110х100 –аар ялалт байгуулсан байна. Үндэсний хоёр лигийн тамирчдын дараагийн тоглолт Баянхонгор аймагт энэ амралтын өдөр болж, 104х79 тоогоор мөн л Архангай аймгийн лигийн баг тамирчид түрүүлжээ. Одоо Улаанбаатар хот дахь тоглолт хүлээгдэж байна. Мэдээж Архангай нутгийн зон олон нутгийнхаа тамирчдыг дэмжиж байгаа.

Сагсан бөмбөгийн лигийн тамирчдын тоглолтын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хүндэтгэл үзүүлж, хоёр багийн нийт 8 тамирчинг аймгийн Засаг даргын жуух бичгээр шагналаа.





Image may contain: one or more people and basketball court
Image may contain: 10 people, people standing and basketball court

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%