Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2868 ИРГЭН ЭЛЭГНИЙ С ВИРУСТАЙ ГАРЧЭЭ

2017-01-16

Улсын хэмжээнд жишиг болохуйцаар эхлүүлсэн “Элэгний эмгэггүй Архангай” төсөл хэрэгжиж байна. Эхний үе шат болох элэгний В, С вирус байгаа эсэхийг тодруулах шинжилгээг авч байгаа. Аймгийн хэмжээнд нийт зорилтод бүлгийн буюу 40-65 насны 21700 иргэн шинжилгээнд орох бөгөөд шинжилгээ өнгөрөгч 12-р сарын 05-наас хуваарийн дагуу эхэлсэн. Он гарсаар 01 сарын 10-ны байдлаар шинжилгээнд хамрагдах иргэдийн 68 хувь болох 14747 иргэн шинжилгээнд хамрагдсанаас 2868 хүн элэгний С вирустэй гэж гарчээ. Эдгээр иргэдийн шинжилгээг УБ хот руу тоолох шинжилгээнд явуулж, өндөр идэвхжилтэй иргэдийн эмчилгээг эхлүүлэхээр ажиллаж байгааг аймгийн ЭМГ-аас мэдээлэв.


Энэхүү төслийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгаар эхлүүлж, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарын тусламжтайгаар хурдан биелэлээ олж, ажил болсон. Төслийн үр дүн өндөр байвал улсын хэмжээнд ч хэрэгжүүлж болох юм гэдгийг УИХ-ын шигүүн Ё.Баатарбилэг онцолж байлаа.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%