Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БИЧИЛ, ЖИЖИГ БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

2016-12-05

Чадваржсан иргэд-тогтворжсон амьжиргаа төсөл Архангай, Өвөрхангай аймгуудад хэрэгжихээр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Засаг даргын орлогч Б.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нар оролцож, Засаг дарга үг хэллээ. Төслийн зорилго нь хоршоод, бичил, жижиг бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, тэдгээрийн хөгжлийг дэмжих замаар орлого ашгийг нь нэмэгдүүлэхэд оршино. Төсөлд ЭБ, Өгийнуур, Цэнхэр, Хотонт, Хашаат сумд хамрагдана. Төслийг ‘’People in need’’ ОУТББ, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Монголын хоршооллын сургалт мэдээллийн төв, Мэдлэгийн сүлжээ ТББ-ууд хамтран хэрэгжүүлэх юм. Жижиг, дунд болон бичил бизнес, үйлдвэрлэлийг дэмжиж, “үйлдвэрлэгч аймаг” болох зорилт тавьж байгаа манай аймгийн хувьд олзуурхууштай энэ төсөл нь 2016-2019 оны хооронд 3 жил хэрэгжих юм байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%