Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Энэ сарын 29-нд Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдөр болно

2017-04-26

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачилгаар энэ сарын 29-ний өдөр аймгийн Эрүүл мэндийн салбарынхан иргэд үйлчлүүлэгчиддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх нээлттэй хаалганы өдрөө зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 29-н буюу Бямба гаригт болох энэхүү Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдрийн нээлт 10.00 цагт аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэгийн өмнөх талбайд болох аж. Нээлттэй хаалганы өдрийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн лабортори, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүд дээр 09.00-17.00 цагийн хооронд Зорилтот бүлгийн иргэдэд үзлэг шинжилгээ, витаминжуулалт, жирэмснээс хамгаалах эм хэрэгсэл, сэргээн засах эмчилгээ, хэвтрийн өвчтөний асаргаа сувилгааг үнэ төлбөргүй үзүүлэх ажээ. Мөн халамж үйлчилгээ, сургалт, сурталчилгааг хийж 17.30 минутад Эрүүл мэндийн газрын хурлын танхимд хаалтын арга хэмжээг хийхээр болсон байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 170
161 / 95%
8 / 5%
1 / 1%